Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр жил ажилласан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар жинхэлжээ.
Тэрээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаас өмнө тус газрын дэд даргын албыг хашиж байсан юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Канадын Торонто хотноо 2016 оны гуравдугаар сарын 6-9-нд болох Геологи, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулах бизнес форум болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслүүдээ сурталчлах, үзэсгэлэн зохион байгуулах арга хэмжэний зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсөн байна.
Г.Идэр