Уул уурхай
Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ
2016-03-03
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд тус яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх баг болон салбарын мэргэжилтнүүд багтжээ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японы эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд Хаяашитай уулзалт хийж, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Энэ удаагийн айлчлалын зорилго нь Японы Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлахад чиглэж байгаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Аж үйлдвэрийн яам 2016 оноос Зэс хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээ мэдэгдэж, үйлдвэрийн гол байршлаар нь Хэнтий аймгийн Бор-Өндөрийг сонгосон юм.
Г.Идэр