Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Sinopec” корпорацийн химийн үйлдвэрийн төслийг зогсоов

БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас газрын тос, байгалийн хийн төрийн өмчит “Sinopec” корпорацийн химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зогсоосон байна. Гуйжоу мужид байгуулахаар төлөвлөж байсан уг химийн үйлдвэрийн төсөл нийт 17 тэрбум юань буюу 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай аж.

Үйлдвэр байгуулах тухайн бүс нутагт газар доогуур цэвэр усны дамжуулах байгууламж суурилуулж байгаа учир усыг бохирдуулна хэмээн БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас үзэж томоохон төслийг зогсоох шийдвэр гаргажээ.

Түүнчлэн, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа өнөө үед “Sinopec” корпораци нь энэ жил газрын тосны 4 ордын олборлотоо зогсоож, нийт олборлолтын хэмжээгээ 5-10%-иар бууруулахаар төлөвлөсөн байна.   

Э.Од