Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ 19%-иар өсчээ

Өнгөрсөн 2 дугаар сарын эцсийн дүнгээр дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 19%-иар өссөн байна. Гэхдээ төмрийн хүдрийн үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй гэдгийг Bloomberg агентлагаас онцолж буй.

Өчигдөр буюу пүрэв гаригийн байдлаар Хятадын Циндао боомт дээр 62%-ийн төмрийн агууламжтай хүдрийн үнэ 2,5%-иар буурч 51,20 ам.доллар болжээ. Өнгөрсөн 7 хоногт тус улсын боомтууд дахь хүдрийн нөөц 0,2-иар өсч 95,75 сая тоннд хүрсэн аж. 

Хятадын гангийн үйлдвэрлэл буурч, боомтууд дахь хүдрийн нөөц нэмэгдэж буйтай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ буурна гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. Moody’s агентлагийн таамаглалаар энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 5%-иар буурах гэнэ.
   
Өнгөрсөн 12 дугаар сард 1 тонн төмрийн хүдрийн үнэ 38,30 ам.доллар хүрч буурсан нь  2009 оноос хойшхи хамгийн доод үнэд тооцогдож байгаа билээ.

Э.Од