Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Bank of China”нь “Газпром” компанид зээл олгоно

Оросын байгалийн хийн “Газпром” компани Хятадын “Bank of China”-аас таван жилийн хугацаатай 2 тэрбум еврогийн зээл авахаар болжээ.

Пүрэв гаригт Шанхай хотноо тус зээлийн гэрээнд “Газпром” компанийн ТУЗ-ын орлогч дарга Андрей Круглов болон “Bank of China”-ийн дэд Ерөнхийлөгч Ван Хуабин нар гарын үсэг зурсан байна.

“Газпром” компанийн хувьд санхүүгийн байгууллагаас авч байгаа анхны томоохон зээл бөгөөд Хятадын банктай бие даан байгуулсан анхны гэрээ хэлэлцээр гэдгийг мэдээлэлд онцолжээ.

Э.Од