Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын нүүрсний импорт 11%-иар буурав

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг Хятад улсын нүүрсний хэрэглээ буурах төлөвийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад удаж буй. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт  13.54 сая тоннтой гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.27%-иар, өмнөх сарынхаас 11.1%-иар буурсан дүн болж байна. Ийнхүү нүүрсний импорт буурсан нь Хятадын Цагаан сарын баярын үеэр  олон станц, үйлдвэр зогсолт хийсэнтэй холбоотой ажээ.

Оны эхний хоёр сарын байдлаар Хятад улс нийтдээ 28.77 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10.2%-иар багассан дүн болж байна.

Монгол нүүрсний экспортын гол сувгуудын нэг болсон Сэхэ боомтоор өнгөрсөн хоёрдугаар сард 105.6 мянган тонн нүүрс Хятад руу импортлогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7%-иар дээшилсэн дүн боловч сарын өмнөхөөсөө 85.3%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Сэхэ боомтоор гарсан нүүрсний дундаж үнэ хоёрдугаар сард тонн тутамд 158.62 юань байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.6 юаниар буурсан ханш боллоо. Оны эхний хоёр сарын байдлаар Сэхэ боомтоор нийтдээ 821.6 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оныхоос 14.7%-иар өссөн дүнтэй байна.


Б.Төгс