Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

250 сая долларын зээлийн хүү LIBOR+6.25%

Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалтад оролцохдоо мэдэгдэв. Энэ нь Монгол улсын гадаад зах зээлээс бүрдүүлэхээр төлөвлөж буй 500 сая долларын зээлийн эхний хэсэг нь болж байна. Энэхүү 250 сая ам.долларын зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь таван жил бөгөөд жилийн хүү нь LIBOR + 6.25% байхаар тогтжээ. Харин хоёр дахь зээл буюу үлдсэн 250 сая долларын хувьд яриа хэлэлцээр өрнөж буй бөгөөд гурван жилийн хугацаатай LIBOR + 5.75%-ийн хүүтэй байх төлөвтэй байгаа тухай Globalсapital.com сайтад мэдээлжээ. 

Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан билээ. Тухайлбал Credit Suisse банкнаас 200 сая долларын зээл авахаар яригдаж байгаа талаар Globalсapital.com сайтад мэдээлж байв.

Энэхүү зээлийн мөнгөөр “Хан Ресурс”-ын 70 сая долларын төлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэх өндөр магадлалтай юм.

С.Болд-Эрдэнэ

  • Зочин (202.179.11.122)
    АШИГТАЙ НӨЦӨЛТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛЖ АВНА ГЭДЭГ САЙН ЗҮЙЛ ТҮҮНИЙГ АШИГТАЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ НЬ ЧУХАЛ
    2016 оны 03 сарын 16 | Хариулах