Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Эрхүү-Манжуур-Владивосток” чиглэлийн төмөр зам барина

ОХУ-ын Эрхүү хотоос Хятадын Манжуураар дайруулан Владивосток хүртэл шууд төмөр зам байгуулах асуудлаар Бээжин хотноо хэлэлцэж байна. Үүний тулд эхний ээлжинд Манжуураас Приморийн хязгаарт Хятадын хил Суйфэнхэ хот хүртэл төмөр зам барихаар төлөвлөжээ.

“Манжуур-Суйфэнхэ” чиглэлийн төмөр зам нь Оросын “Приморье 1”  коридорын үргэлжлэл болох аж. “Эрхүү-Манжуур-Владивосток” болон “Манжуур-Суйфэнхэ” чиглэлийн төмөр зам байгуулагдсанаар Транссибир, БАМ-2 магистралийн ачаа тээврийн ачааллыг бууруулах юм. 
 
Орос, Хятадын тал хэлэлцэж буй “Эрхүү-Манжуур-Владивосток” чиглэлийн төмөр замыг барих төсөл 315 тэрбум рублийн өрөгтэй. Уг төмөр зам ашиглалтад орсноор Приморийн хязгаарын далайн боомтуудын ачаа эргэлтийг 30-45 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой ажээ.

Э.Од