Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АДБХОБ-ны анхны хөрөнгө оруулалтыг Хятад, Оросын төслүүд авна

БНХАУ-ын санаачилгаар 2015 онд үүсгэн байгуулагдсан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк /АДБХОБ/ энэ оны 3 дугаар улиралд анхны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тухай тус банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгджээ.

Эхний ээлжинд Хятадын корпорациудын Зүүн өмнөд болон Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах аж. Дараагийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр Оросын төслүүд хүлээгдэж байгаа юм байна.
 
Банкны зүгээс төслүүдэд үзүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум ам.доллараас хэтрэхгүй бөгөөд дунджаар 2-200 сая ам.доллар байх гэнэ. Зарим томоохон төслүүдэд Азийн хөгжлийн банк болон Европын банктай хамтран хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ АДБХОБ  мэдэгдсэн байна.              

Э.Од