Энэ долоо хоногийн байдлаар Хятадын далайн 33 боомт дах төмрийн хүдрийн нөөц 97,75 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн 2 дугаар сарын 15-ны бүртгэгдсэн нөөцтэй харьцуулахад 1,08 сая тонн буюу 1,19%-иар өссөн үзүүлэлт юм.
Циндао боомт дээр төмрийн 62%-ийн агуулгатай 1 тонн хүдрийн үнэ 2,6%-иар буурч, 56,37 ам.доллараар худалдаалагдаж буй.
2016 он гарснаас хойш дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 35%-иар өссөн байна. Тэр дундаа 3 дугаар сарын 17-нд төмрийн хүдрийн үнэ 19%-иар огцом өсч, 63,74 ам.долларт хүрсэн юм. Энэ нь 2009 оноос хойшхи хамгийн дээд үнэд тооцогдож байна.
Э.Од