Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“BHP Billiton” нүүрсний уурхайн 290 ажилтан цомхотгоно

Англи-Австралийн уул уурхайн “BHP Billiton” групп нь Австрали дахь нүүрсний “Mount Arthur” уурхайн 290 ажилтныг цомхотгохоор төлөвлөж байна. Энэ тухай тус группын Шинэ өмнөд Уэлс дэх нүүрсний охин компанийн Гүйцэтгэх захирал Жеймс Пөалмер мэдэгджээ.

Энэхүү шинэчлэл, зохион байгуулалт нь 2016 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 27%-иар буурсантай холбоотой аж. “Mount Arthur” уурхайн ажилчдыг цомхотгосны дараагаар 1,44 мянган хүн ажиллаж юм байна.

BHP Billiton” группын Австралийн Шинэ өмнөд Уэлс дэх нүүрсний компанийн хувьд өнгөрсөн жил 9.4 сая тонн нүүрс экспортолжээ.

Э.Од