Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Д.Кауфманн “Дотоодын байгалийн баялгийн засаглал дэлхийн асуудал ба үр дагавар” илтгэл тавилаа



Natural Resource Governance Institute /NRGI/ буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Даниел Кауфманн Монголын эдийн засгийн форумын хүндэт зочиноор уригдан оролцсон билээ. Тэрбээр олон нийтийн хүсэлтээр 3 дугаар сарын 31-нд “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд “Дотоодын байгалийн баялгийн засаглал дэлхийн асуудал ба үр дагавар” илтгэл тавьсан юм.

Илтгэл дэлхийн 200 улс орны засаглалын индекс, авлигалын үзүүлэлт болон байгалийн баялгийн орлогын зарцуулалтын сайн, муу туршлага, Монгол улс дахь ил тод байдал зэрэг олон асуудлыг хамарсан байлаа.  

Илтгэлийн арга хэмжээг Германы Олон улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс дэмжин зохион байгуулав. Арга хэмжээг нээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь үг хэлсэн юм.  

Доктор Даниел Кауфманн авлигалын хэрэг, олон улсын засаглалын индексийн судалгааны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумын гишүүн юм. Мөн EITI-ийн Олон улсын зөвлөлийн бүрэн Эрхт гишүүнээр ажиллаж байна.

Э.Од