Бразилийн төмөрлөгийн “Vale” компани нь Германы “ThyssenKrupp”-тэй хамтарсан төслөөс гарахаар төлөвлөж байна. Тодруулбал, гангийн үйлдвэр байгуулах нийт 10 тэрбум ам.долларын өртөгтэй төсөлд Vale компани 26,87%-ийн эзэмшлээ Германы талд худалдах аж. Одоогоор хэлэлцээрийн дүн тодорхойгүй байна.
Энэхүү төсөл нь өнөөгийн байдлаар Бразил улсын хэмжээнд гадаадын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай төсөлд тооцогдож буй. Жилд 5 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулах уг төслийг 2008 онд эхлүүлсэн юм.
Германы “ThyssenKrupp”-ын хувьд 2013 онд АНУ дахь “ArcelorMittal” болон Японы “Nippon Steel and Sumitomo Metal Corp” консорциумтай хамтарсан үйлдвэр дэх хувь эзэмшлээ 1.55 тэрбум ам.доллараар худалдсан билээ.
Э.Од