Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Рио Тинто”, Sinosteel төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгууллаа

Англи-Австралийн хамтарсан “Рио Тинто” компани төмрийн хүдэр нийлүүлэх урт хугацааны гэрээг Хятадын Sinosteel корпорацтай байгуулжээ. “Рио Тинто” компанийн хувьд Австралийн Пилбара дахь уурхайгаасаа төмрийн хүдэр худалдахаар гэрээлсэн байна.

Гэрээний дагуу “Рио Тинто” нь 30 сая тонн төмрийн хүдэр 5 жилийн хугацаанд нийлүүлэх бөгөөд Sinosteel корпораци тонн тутмыг роялтийн хамт 45 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон ажээ.

Уг гэрээнээс гадна хоёр компани 2016-2021 оны хугацаанд 40 сая тонн хүртэл төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг байгуулсан байна.

Э.Од