Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ өсчээ

Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ сүүлийн 10 сарын хугацаан дахь хамгийн дээд үнэд хүрч өсөөд байна. Үнэ өсөх болсон шалтгаан нь BHP Billiton компани Австрали дахь төмрийн хүдрийн олборлолтоо бууруулах болсонтой холбоотой юм. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Хятадын Циндао боомт дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмалын үнэ 3,1%-иар өсч тонн тутамд 64,77 ам.доллар болсон байна.

Дэлхийн уул уурхайн томоохон компани BHP Billiton нь 2017 онд баруун Австрали дахь төмрийн хүдрийн олборлолтоо 4%-иар бууруулж, 260 сая тонн болгохоор төлөвлөж буй. Төмрийн хүдрийн томоохон олборлогч Рио Тинто компанийн хувьд мөн л Австрали дахь олборлолтоо 6%-иар бууруулах болсноо мэдэгдлээ.

Хятадын гангийн үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ оны эхний улирлын байдлаар дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 26%-иар нэмэгдээд байгаа юм. Тодруулбал, он гарснаас хойш энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Циндао боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 39%-иар өсч 60,36 ам.долларт хүрсэн байна.

Э.Од