Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Vale” компани Хятад руу төмрийн хүдэр нийлүүлнэ

Бразилийн “Vale” компани нь төмрийн хүдрийн “S11D” төслийг Өмнөд Америкийн Амазонк мөрний орчим хэрэгжүүлж байгаа билээ. Үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд томоохонд тооцогдох уг төслийг энэ оны 2 дугаар хагаст эхлүүлэх гэж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Мурильо Феррейра мэдэгджээ. Нийт 14,4 тэрбум ам.долларын өртөгтэй “S11D” төслийн хүрээнд жилд 90 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

2015 оны байдлаар тус компанийн төмрийн хүдрийн олборлолт 4,3%-иар өсч 345,9 сая тоннд хүрчээ. “S11D” төслийг хэрэгжүүлснээр 2017 онд төмрийн хүдрийн олборлолтоо 380-400 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй.

Шинэ төсөлтэй холбогдуулан тус компани нь Хятадын хэд хэдэн компаниудтай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм. Хамгийн сүүлд энэ 4 дүгээр сард”China Merchants Energy” компанитай байгуулсан гэрээгээр 2018 онд 16 сая тонн төмрийн хүдэр нийлүүлэхээр болж байна.

Э.Од