Уул уурхай, барилга, авто зам, эрчим хүчний салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ) талаар хэлэлцдэг “Нэн түрүүнд ХАБ-2016” тав дахь жилийн хурал энэ сарын 28-29-нд Чингис хаан зочид буудалд болно. Хурлаар ХАБ-ын бодлого хэрэгжилт, туршлага, сургалтын тогтолцоо, зөвлөх үйлчилгээ, хөдөлмөрийн эрүүл мэнд, удирдлагын тогтолцооны стандарт, эрсдлийн удирдлага, даатгалын систем зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Тус хуралд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар бодлого боловсруулагчид, компаниуд, мэргэжлийн байгууллагууд, нийгмийн түншүүд, өндөр эрсдэлтэй салбарын компаниуд оролцож тэргүүлэх сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар Зөвлөмж гарган тухайн жилийн турш хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд онцгой анхаарч байгаа бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталж гаргаад байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайжруулахад хийсэн хөрөнгө оруулалт 2.2 дахин өгөөжтэй байдгийг судалгаагаар тогтоожээ.