Хятадын Гаалийн ерөнхий газар тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх сараасаа 72%-иар, өмнөх оны мөн үеэс 73.6%-иар дээшилж 5.09 сая тоннд хүрснийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
Коксжих нүүрсний импорт оны эхний улирлын байдлаар нийтдээ 11.43 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.9%-иар өссөн дүн юм байна. Оны эхний хоёр сарын байдлаар Хятадын нүүрсний импортын үзүүлэлт сайнгүй байсан ч ийнхүү гуравдугаар сард импорт огцом дээшилсэн нь нүүрсний импортын ерөнхий үзүүлэлтийг дээшлүүллээ.
Коксжих нүүрсний импорт өссөн нь тус улсад ган болон коксын зах зээл харьцангуй сэргэсний зэрэгцээ дотоодын олборлолт буурч, юанийн ханш өссөнтэй холбоотой ажээ.
Австрали улс Хятадын импортын зах
зээлд 50%-ийг эзэлж буй юм. Монгол улс өнгөрсөн сард Хятад руу 1.55 сая тонн
коксжих нүүрс, Канад 0.72 сая тонн, Орос 0.23 сая тонныг тус тус нийлүүлжээ.
Австралийн хувьд Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд эзлэх хувь нь 60%-иас
50% болж буураад байгаа юм. Учир нь бусад улс орны хийж буй нийлүүлэлт
нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Б.Төгс