Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас “Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд ХАБ-ын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэлхий нийтээр зохион байгуулдаг юм.
Уламжлал ёсоор “НЭН
ТҮРҮҮНД ХАБ 2016” бага
хурал 4-р сарын 28–29-ний өдрүүдэд
“Чингис хаан” зочид буудлын Хурлын танхимд 5 дахь жилдээ зохион байгуулагдаад
байна.
Энэ жилийн Бага хурлын онцлог нь “ХАБ-н ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор, хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн мэргэжилтнүүдийн
түвшинд
хэлэлцэж, ХАБ-н соёлыг сайжруулах, эрчимжүүлэх талаар зөвшилцөх,аж ахуйн нэгж,
байгууллагуудын тэргүүн туршлагыг солилцож, мэдээлэн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
зорилготой гэдгийг бага хурлыг зохион байгуулагчид онцоллоо.
Бага хурлын нээлтэд Хөдөлмөрийн сайд
Г.Баярсайхан, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж зэрэг төр засгийн төлөөллүүд, хувийн
хэвшил, төрийн бус байгууллагаас Герман улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн
Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Др.Штефан
Ханселманн, Ажил олгогч эздийн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар оролцож
үг хэллээ.
МУУҮА-ын Ерөнхийлөгч Н.Алгаа “ХАБЭА-н хууль тогтоомжийн
шинэчлэл, шийдвэрлэх асуудал”, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа “ХАБЭА-н
талаар МҮЭХ-ноос баримталж буй байр суурь, цаашид тавих зорилт” сэдвээр илтгэл
тавьснаар бага хурал үргэлжилсэн.
Бага хурлын хоёр дахь өдөр “Хөдөлмөрийн
эрүүл ахуйн MNS 4990:2015 стандартын ерөнхий зарчим, хэрэглэх заавар”, ““Зэсийн
хүдэр баяжуулах үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ”, ” Аюул,
осолгүй ажиллах нь” зэрэг тодорхой сэдэв, хэлэлцүүлгээр өрнөх юм.
“Нэн түрүүнд ХАБ 2016” бага
хуралд уул уурхай, барилга, эрчим хүч, автозамын салбарын төрийн захиргааны
байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага,
ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компани, аж ахуйн нэгжийн
төлөөллөөс бүрдсэн 300 гаруй оролцогч оролцож байгаа юм.
Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлж байна.
Бага хурлын Салбар хуралдаан бүрийг тодорхой зорилготой зохион байгуулж үндэсний хэмжээний зөвшилцөлийн бичиг баримт Бага хурлын Зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэх талаар Нэн түрүүнд ХАБ 2017 Бага хурал хүртэл оролцогч талууд хамтран ажиллах юм байна..
Энэ удаагийн бага хурлын онцлох асуудлууд гэвэл ХАБЭА-д сонирхогч талуудын идэвхтэй оролцоог хангах, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоог идэвхжүүлэх, мэргэшсэн мэргэжилтэн баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, ХАБЭА-н сургалтынчанарыгсайжруулах,сургалтын хөтөлбөрийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, ХАБЭА-н эрсдлийн үнэлгээнд суурилсан даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг болон АБЭА-н шилдэг туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа юм.
Г.Идэр