Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Сонгон шалгаруулалтаар олгох 8 талбайг зарлалаа

Ашигт малтмалын газар өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтаар олгох нэр бүхий 8 талбайг зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөх ёстойг тус газрын удирдлагууд мэдэгдлээ.

Тус сонгон шалгаруулалтад зарлагдсан талбайн дэлгэрэнгүй мэдээллийг Ашиг малтмалын газрын цахим хуудсанд байршуулжээ.

“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 7 удаагийн сонгон шалгаруулалтыг ажмилттай зохион байгуулсан, энэ хугацаанд нийтдээ 256 мянга га талбайд хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгогдоод байна” хэмээн Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа онцлов.  

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш цахим хэлбэрээр 3,915 дугаар олгосон байна. Үүнээс дугаар авсан 1,580 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2,335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.

Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9сая гектар талбайн 63.44 хувийг эзлэж байгаа аж.

Г.Идэр