Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Алтны экспорт өссөөр байна

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлсэнээр энэ оны эхний 4 сард Монгол улсын гадаад худалдаа 484.6 сая долларын ашигтай гарчээ. Эскпорт 1 тэрбум 347 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 7 хувиар, импорт 862.7 сая доллар болж 17 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: УБСЕГ

Экспортын гол таван бүтээгдэхүүний экспортын нийт орлого 1.1 тэрбум доллар болж, нийт экспортын 82 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эдгээрээс ганцхан алтны экспорт өсөлттэй байгаа бол зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспорт бууралттай хэвээр байна.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 557.5 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн байна. Гэсэн ч экспортын орлого 637.3 сая доллар болж 4.5 хувиар буурчээ.

Алтны экспорт 0.9 тонноор нэмэгдэж 4.3 тонн болсон бол экспортын орлого 167.9 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 35 сая орчим доллараар буюу 26 хувиар нэмэгдсэн байна.

Нүүрсний экспортын биет хэмжээ 5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Харин экспортын орлого 20 хувиар буурч 155.7 сая доллар болжээ.

Газрын тосны экспортын орлого ч мөн адил буурчээ. 2.8 сая баррель газрын тос экспортолсон нь 15 орчим хувиар өссөн ч экспортын орлого 25 орчим сая доллар буюу 20 хувиар буурч 99 сая доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 1.4 сая тонн болж 8 хувиар буурсан бол орлого 45 хувиар багасч 44.8 сая доллар болов. Төмрийн хүдрийн экспортын хэмжээ хамгийн өндөр уналттай нь байна.

С.Болд-Эрдэнэ