Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Eldorado Gold” компани Хятад дахь хувьцаагаа 600 сая ам.доллараар худалдана

Канадын  алтны “Eldorado Gold” корпораци Хятадын “Цагаан уул”, “Танянсян” орд газар дахь “Yuntai Resources” охин компанийнхаа хувьцааг 600 сая ам.доллараар худалдахаар болжээ. Одоогоор “Eldorado Gold” корпораци нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай алтны олборлогч цорын ганц компани юм. Корпорацийн сайтад мэдээлснээр энэхүү худалдан авалтын хэлэлцээр энэ оны сүүлийн хагас жилд багтан эцэслэгдэх гэнэ.

Наймаа амжилттай хийгдвэл Канадын алтны олборлогч Хятадын зах зээлээс бүр мөсөн гарч байгаа юм. Хятад дахь хувьцаагаа худалдсан ч “Eldorado Gold” корпорацийн хувьд  Румын, Турк, Грек, Бразиль болон ӨМӨЗО зэрэг орнуудын алтны ордуудад тодорхой хувь эзэмшилтэй. Тус корпораци хувьцаагаа худалдаж олох 600 сая ам.долларыг ӨМӨЗО дахь полиметалын орд газар дахь уурхайнхаа үйл ажиллагааг өргөтгөхөд зарцуулахаар төлөвлөжээ.

Хятад дахь хувьцаагаа худалдах тухай мэдээлэл өнөөдөр цацагдсаны дараагаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр “Eldorado Gold” корпорацийн нэгж хувьцааны ханш 3,6%-иар өсч 6,56 канад долларт хүрсэн байна. 

Э.Од