Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоно

Канад дахь Хил хязгааргүй инженерүүд байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Майнинг Шейрэд Валю (MSV) компани нь уул уурхайн салбар дахь орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.

Энэхүү стандарт нь олон улсын тэргүүлэх байгууллагууд компаниудын хамтын ажиллагааны үр дүнд боловсруулагдах аж. Уг хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа Засгийн газар уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн уулзалт, хэлэлцүүлгийг  тавдугаар сарын 19-нд Шангри Ла зочид буудалд зохион байгуулахаар болжээ.

Майнинг Шейрэд Валю нь 2014 оноос эхлэн уул уурхайн томоохон компаниуд орон нутгийн худалдан авалтаа хэрхэн үнэлэх талаар жил бүрийн тайлан гаргаж байгаа ба сүүлийн тайлан  2015 онд гарчээ.

Эдгээр тайлангаар дамжуулан уул уурхайн компаниудын хэрэглээний тухай мэдээллийн түвшинг сайжруулах, тэдгээр компанийн орон нутаг дахь худалдан авалтын үйл ажиллагаануудыг мэдээлэх, тайлагнахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Энэ оны сүүлээр   “Майнинг Шейрэд Валю” компанийн баг Монголд ирж, уул уурхайн компаниуд, ханган нийлүүлэгчид, үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ.

Улмаар уулзалтуудаар тодорхой саналуудыг гаргаж, уул уурхайн салбарын хэрэгцээ шаардлага болон нутгийн ард иргэдийн ашиг сонирхолд нийцсэн орон нутгийн худалдан авалтыг дэмжих практик хэрэглээний баримт бичиг боловсруулахад туслалцаа үзүүлэх юм байна.



Г.Идэр