Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиум болно

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль “Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиумыг зургаадугаар сарын 07-нд Налайх дүүрэг дэх их сургуулийн танхимдаа зохион байгуулахаар болжээ.

Олон улсын анхдугаар симпозиумыг зохион байгуулж байгаа гол зорилго нь энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, аж ахуйн нэгж байгууллага зэрэг дэвшилтэт технологиор боловсруулсан материал хэрэглэгч хооронд мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх аж.

Мөн энэ салбарын ирээдүйн чиг хандлага, одоогийн үйл ажиллагаа болон шинэ тутам болж буй материалыг уул уурхай, эрдэс бодис боловсруулах салбарт ашиглахын ач холбогдлын талаар мэдээлэл өгөх юм байна.

Уг хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу болон Германы Фраунхоферын нийгэмлэгээс  Э.Вэяэр “Нэмэлт бодисын үйлдвэрлэл-Тэдгээрийг аж үйлдвэрт нэвтрүүлэх нь” сэдвээр  илтгэх аж.

Түүнчлэн Р.Галбадрах /МУИС/,  “Молебденийн шинэ чанар улирлаас шалтгаалан тогтворгүй болох нь-Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн жишээ”, Ж.С.Штер /МГТИС/   “Триблог өндөр ачаалал авагч техникийн эд ангид тулгардаг бэрхшээл”  зэрэг хэд хэдэн илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт уул уурхай, боловсруулах үйлдвэрийн судалгаа, хөгжил, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон стратеги төлөвлөлт хариуцсан ажилтнууд, судлаач эрдэмтэд оролцох аж.

Г.Идэр