Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АДБХОБ-ны гишүүн орнуудын тоо 100 хүрнэ

Хятад улсын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ гишүүн орнуудын анхдугаар чуулган энэ сарын 25-26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус хуралдаанаар банкны зээлийн хөрөнгө оруулалтын оролцоотой хэрэгжих төслүүдийн эхний ээлжийг танилцуулахаар зэхэж буй бөгөөд 2-3 дахь ээлжийн төслүүдийг он дуусахаас өмнө олон нийтэд мэдэгдэх аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АДБХОБ-ны Ерөнхийлөгч Цин Люцины мэдэгдсэнээр эхний ээлжинд Хятадын корпорациудын Зүүн Өмнөд болон Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах бол дараагийн ээлжийн хөрөнгө оруулалтыг оросууд Алс Дорнодын бүс нутаг дахь төслүүддээ авахаар хүлээж байгаа гэнэ.

Банкны зүгээс  дунджаар 2-200 сая ам.доллар болоод 1 тэрбум ам.доллараас хэтрэхгүй  зээлийн хөрөнгө оруулалтыг олгохоор төлөвлөж байгаа юм.

Өнөөгийн байдлаар АДБХОБ-ны албан ёсны гишүүн 57 орон байгаа бөгөөд энэ онд гишүүн орнуудын тоо 100 хүрнэ хэмээн  банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгджээ.

Э.Од