Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Роснефть”-ийн 19.5%-ийг оны сүүлийн хагаст хувьчилна

Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид газрын тосны томоохон үйлдвэрлэгч  “Роснефть” компанийн төрийн өмчийн 19,5%-ийг хувьчлах тухай мэдэгдсэн билээ. Уг асуудлыг Хятадын газрын тос, хийн корпораци ихээхэн сонирхож, худалдах тухай баримт бичиг гарахыг хүлээж буй талаар CNPC-ийн ТУЗ-ийн дарга Ван Илин мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ “Роснефть”-ийн тодорхой хувийг эзэмшихдээ компанийн удирдлагад оролцох эрхтэй байхыг сонирхож буйгаа онцолжээ.

Одоогийн байдлаар Оросын төрийн өмчит “Роснефть” компанийн 69,5%-ийг “Роснефтегаз”, 19,75%-ийг BP тус тус эзэмшиж байгаа юм. Төрийн өмчит хувь эзэмшлийн 19,5%-ийн үнэлгээ нь энэ долоо хоногийн даваа гаригийн байдлаар Москвагийн хөрөнгийн бирж дээр 665 тэрбум рубльтэй тэнцэж байжээ.

“Роснефть” компанийн төрийн өмчийн 19,5%-ийг хувьчлах асуудлыг оны сүүлийн хагаст шийдвэрлэхээр төлөвлөж байгааг ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэв. 

Хятадын CNPC корпорацийн хувьд 2006 онд “Роснефть” компанийн 0,6%-ийг IPO гаргах үед нь худалдаж авсан байдаг.

Э.Од