Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Мон-Атом”-ын захирал Э.Галбадрал “Эрдэнэт үйлдвэр”-т томилогдлоо

Монгол улсын ураны асуудал хариуцсан төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадрал уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллахаар болжээ. Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн хурлаар энэ албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн байна.

Э.Галбадрал нь 2013 онд “Мон-Атом” компанийн Стратеги, Хөгжлийн газрын даргаар очиж, 2014 оноос Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан юм. Тэрбээр энэ долоо хоногт “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирлын албаа өөрийн орлогчид хүлээлгэн өгөх аж.


Э.Од