Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад төмрийн хүдрийн үнэ буурав

Энэ долоо хоногийн мягмар гаригийн байдлаар Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 4,2%-иар буурч, тонн тутамд 355,5 юань буюу 53,8 ам.долларт хүрсэн байна. Бусад түүхий эдийн үнийн хувьд мөн буурсан бөгөөд коксжих нүүрсний үнэ 4,2% -иар бууран, 1 тонн нь 645 юаниар худалдаалагджээ.

Тэгвэл Хятадын Тянжины боомт дээр төмрийн 62%-ийн агуулгатай хүдрийн үнэ 0,6%-иар доошилж 51,80 ам.долларт хүрсэн аж.

Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр тавдугаар сард Хятадын гангийн үйлдвэрлэл 1,8%-ийн өсөлттэй гарч 70,5 сая тоннд хүрсэн байна.
 
Э.Од