Өмнөд Солонгосын “Dongkuk Steel Mill” компани Бразилийн Сеара мужид төмөрлөгийн “Companhia Siderurgica do Pecem” үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж байна. Тус үйлдвэр нь жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үйлдвэрийн 2 дахь ээлжийг ашиглалтад оруулснаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал 6 сая тоннд хүрэх аж.
2011 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн уг төсөл нь 5,4 тэрбум ам.долларын өртөгтэй.
Төслийн 20%-ийг Өмнөд Солонгосын төмөрлөгийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч Posco корпораци, 50%-ийг Бразилийн “Vale”, 30%-ийг “Dongkuk Steel Mill” компани тус тус эзэмшдэг байна.
Э.Од