Хятадын China National Chemical Engineering /CNCEС/ корпораци нь Оросын газар нутагт химийн үйлдвэр байгуулах төслийн 2,9 тэрбум юань буюу 442,5 сая ам.долларын дүнтэй гэрээ байгуулав.
Одоогийн байдлаар талууд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд энэ сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-ад хийх айлчлалаар тодорхой мэдээллэхээр төлөвлөж байна.
Хятадын инженерингийн тэргүүлэгч CNCEС корпораци нь 50 жилийн түүхэндээ эрчим хүч, уул урухайн салбарт хими, нүүрс-хими, нефть-хими боловсруулах томоохон үйлдвэрүүдийг байгуулсан туршлагатай.
Э.Од