Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Baosteel” болон WISCO компани нэгдэж байна


Хятадын гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baosteel” болон “Wuhan Iron & steel group” /WISCO/ нэгдэж буй тухай Бээжингийн хөрөнгийн биржээс мэдээлжээ. Baosteel нь гангийн үйлдвэрлэлээрээ Хятад улсад хоёрдугаарт, WISCO нь дөрөвдүгээрт ордог.

Хятадын хоёр том компани нэгдсэнээр жилд 60,72 сая тонн ган үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Улсдаа гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Hebei Iron& steel grupo” компани жилд 47,75 сая тонн, дэлхийд тэргүүлэгч “Arcelor Metal” компани жилд 97,14 сая тонн ган тус тус үйлдвэрлэж байна.

“Baosteel” болон WISCO компаниуд нэгдсэнээр Хятадын нийт 45 сая тонн ган үйлдвэрлэх  жижиг, дунд үйлдвэрүүд хаагдах төлөвтэй байгаа ажээ.

Э.Од