Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АДБХОБ анхны зээл 509 сая ам.доллар олгох гэж байна


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ анхны зээл болох нийт 509 сая ам.долларыг дөрвөн төсөлд олгохоор болжээ.

Дөрвөн төслийн гуравтай нь АДБХОБ хамтран ажиллах юм. Бангладеш эрчим хүчний станц байгуулахад 165 сая ам.доллар, Индонез орон сууцны хорооллын 215 сая ам.долларын төслүүдэд АДБХОБ болон Дэлхийн банктай хамтран зээл олгох аж. Пакистанд авто замын төсөлд 100 сая ам.доллар, Таджикистанд 27,5 сая ам.долларын зээлийг АДБХОБ олгохдоо Европын Хөгжлийн банктай хамтрах юм.

Анхны зээл олгох асуудлыг энэ сарын 25-26-нд Бээжин хотноо зохион байгуулагдсан АДБХОБ гишүүн орнуудын анхдугаар чуулганаар шийдвэрлэлээ. 

Банкны зүгээс  дунджаар 2-200 сая ам.доллар болоод 1 тэрбум ам.доллараас хэтрэхгүй  зээлийн хөрөнгө оруулалтыг олгохоор төлөвлөж байгаа юм. Өнөөгийн байдлаар АДБХОБ-ны албан ёсны гишүүн 57 орон байгаа бөгөөд энэ онд гишүүн орнуудын тоо 100 хүрнэ хэмээн  банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгдээд буй.

Э.Од