Энэ долоо хоногийн пүрэв гаригийн байдлаар Хятадын далайн Циндао боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 3,5%-иар нэмэгдэж, 60,7 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн сард тус боомтод төмрийн хүдэр 63,5 ам.доллараар худалдаалагдаж байсан юм.
Дальяны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн есдүгээр сарын гэрээний үнэ 1,4%-иар өсч 472,5 юань буюу 70,9 ам.доллар болсон байна.
Дөрөвдүгээр сарын 21-нд Циндао боомт дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 70 ам.долларт хүрч, 2016 оны хамгийн дээд үнээр тэмдэглэгдсэн юм. Энэ он эхэлснээс хойш долдугаар сарын 28-ны өдөр хүртэл төмрийн хүдрийн үнэ нийт 39%-иар өсөөд буй.
Э.Од