Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн нөөц нэмэгдэв

Энэ долоо хоногийн байдлаар Хятадын далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 0.4%-иар нэмэгдэж 106.05 сая тоннд хүрчээ.

Өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус улсын далайн 33 боомт дахь төмрийн хүдрийн нийт нөөц 95.74 сая тонн байв. 

2016 онд тус улсын боомтуудын төмрийн хүдрийн нөөц нэмэгдэж буй нь эрэлт хэрэгцээ таамагласнаас харьцангүй тогтвортой байгааг илтгэж байна гэж Bloomberg агентлагаас мэдээлжээ.

Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн томоохон тоглогч BHP Billiton компанийн зүгээс дэвшүүлсэн таамаглалаар энэ оныг дуустал Хятадын далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц тогтвортой өснө гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын далайн Циндао боомт дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 2.2%-иар буурч 59.37 ам.долларт хүрсэн аж.

Э.Од