ОХУ-ын нүүрсний олборлолт 1-6 дугаар сарын байдлаар 6%-иар өсч 217.251 сая тоннд хүрсэн байна. Үүнээс дотоодын зах зээлд 95.808 сая тонн нийлүүлсэн нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар өссөн үзүүлэлт аж.
Нүүрсний экспорт мөн 8.2%-иар нэмэгдэн 93.482 сая тоннд хүрсэн бол импортын хувьд 10.8%-иар бууран 11.474 сая тонн болжээ.
Долоодугаар сарын байдлаар 30.508 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн сарынхаас 4.6%-иар өссөн байна. Энэ сард 13.847 сая тонн нүүрс экспортолж 4.7%-иар нэмэгджээ. Харин импорт 31,4%-иар буурч 1.446 сая тоннд хүрэв.
2016 онд нийт 390 сая тонн нүүрс олборлож, 195 сая тонн нүүрс экспортлох таамаглалтай байгаа бөгөөд нүүрсний салбарт 17 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Нүүрсний салбарт дахь хөрөнгө оруулалт өмнөх жилтэй харьцуулахад 7.3%-иар нэмэгдэж 65 тэрбум рубльд хүрэх төлөвтэй аж.
Э.Од