2016 оны эхний хагас жилийн байдлаар Монгол руу экспортлох эрчим хүч буурсан тухай ОХУ-ын “Восточная энергетическая компания” мэдээлсэн байна. Уг мэдээлэлд оны эхний зургаан сарын хугацаанд Монгол улс руу нийлүүлсэн Оросын эрчим хүчний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5%-иар буурчээ.
Монгол улс руу 220кВ-ын “Селендума — Дархан” хэмээх ОХУ-ын Галуут нурын ГРЭС-ээс Дархан-Уул аймаг хүртэлх цорын ганц шугамаар эхний хагас жилд нийт 133 сая кВ/цаг эрчим хүч экспортолсон аж. Өнгөрсөн жилийн мөн үед 135 сая кВ/цаг эрчим хүч нийлүүлж байжээ.
ОХУ-аас эрчим хүчний экспорт буурсан нь Монгол улс дахь уул уурхайн үйлдвэрлэл буурч, Улаанбаатар хот дахь “ДЦС-4”-ийн өргөтгөл шинээр ашиглалтанд орсонтой холбоотой гэж “Интер РАО” компаниас тайлбарлажээ.
“Восточная энергетическая компания”-ийн охин компани “Интер РАО” нь 2011 оноос Монгол улс руу хийх эрчим хүчний экспортыг хариуцан гүйцэтгэж байна.
Э.Од