Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Рио Тинто Turquoise Hill дэх эзэмшлээ нэмэхгүй

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” Баруун Австралийн Үндэсний намын шинээр сонгогдсон дарга Брэндон Гриллсийн өчигдөр хийсэн татвар нэмэгдүүлэх тухай мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. “Рио Тинто” компани энэхүү татвар нэмэгдүүлэх явдал нь Баруун Австрали мужийн төмрийн хүдрийн салбарын өсөлтийг зогсоох бөгөөд ямар ч бодлогогүй алхам гэж мэдэгджээ.

Брэндоны санал болгож буй нэмэлт татвар нь зөвхөн “Рио Тинто”, “BHP Billiton нарын магнатуудын 600 сая тонн төмрийн хүдрийн олборлолтын үйл ажиллагаанаас олж буй ашиг орлогод ногдохоор байгаа юм. Тиймээс Австралийн төмрийн хүдрийн бусад компанид хал бал авчрахгүй юм. Уг нэмэлт татварын санаачилга нь төсвийн алдагдлыг нөхөх зорилготой ажээ. Гэхдээ энэхүү санал нь ирэх 2017 онд болох мужийн сонгуулийн өмнө тус намын сонгуульт ажлын “гол тулгуур” болох тухай хэвлэлүүд онцолжээ.

Дээрх хоёр компанийн үйлдвэрлэсэн төмрийн хүдрийн худалдааны ашигт нэмэлт татвар ногдуулснаар 7.2 тэрбум австрали долларыг төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм. Гэхдээ Брэндоны санал хэрэгжих эсэхийг одоо хэлэхэд тун эрт байна.

“Рио Тинто” компанийн хувьд төмрийн хүдрийн салбараас дийлэнх орлогоо бүрдүүлдэг бөгөөд Баруун Австрали мужийн Пилбарагийн төмрийн хүдрийн баялаг бүс нутагт тус компанийн төмрийн гол уурхайнууд байдаг. Сүүлийн үед уг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом буурснаар тус компанийн оны эхний хагасын ашиг сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд очоод байгаа билээ.

“Рио Тинто”-гийн шинэ Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн долдугаар сараас ажлаа авмагцаа идэвхийлэн зүтгэж эхэлсэн бөгөөд компанийн үр ашгийг дээд хэмжээнд аваачихын тулд багагүй ажлыг амжуулаад байна.

Мөн түүнчлэн тэрбээр сүүлийн үед хэвлэлүүдээр өрнөсөн “Оюутолгой”-н 66%-ийг эзэмшдэг “Turquoise Hill Resources компани дахь эзэмшлийн хувиа “Рио Тинто” нэмэгдүүлж магадгүй тухай сенсацид хариулт болгож “Бидэнд Turquoise Hill дэх хувиа нэмэгдүүлэх төлөвлөгөө байхгүй” хэмээн хэвлэлийнхэн энэ сарын эхээр мэдэгдсэн юм.  "Рио Тинто" компани нь одоогийн байдлаар Turquoise Hill-ийн 51%-ийг эзэмшдэг.

 

Б.Төгс