Хөдөлгүүр бол тухайн техникийн хамгийн өртөг өндөртэй, амин чухал хэсэг юм. Түүний эвдрэлийн зонхилох хувь нь хөргөлтийн шингэн чанараа алдсанаас үүдэлтэй байдаг.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай, тоос шороо ихтэй, түлшин дэх хүхрийн агуулга өндөртэй зэрэг нь хөдөлгүүрт эвдрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймдээ ч манай улс техник ашиглалтын хүнд нөхцөлтэйд тооцогддог.
Хөдөлгүүр ачаалалтай ажиллах үед зарим эд ангиуд нь 2000°С буюу түүнээс дээш халдаг. Энэ халуун нь цилиндр, поршин, цилиндрийн толгой зэрэг хөдөлгүүрийн эд ангиудад гэмтэл үүсгэдэг. Үүнээс урьдчилан сэргийлж хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэнээ тогтмол шинжлүүлж занших хэрэгтэй юм. Энэ нь эргээд таны техникийн хөдөлгүүрт хэвийн ажиллагааг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, засварыг урьдчилан төлөвлөх, гэнэтийн зардлыг хэмнэх зэрэг давуу талтай.