Дараа нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд суманд тухайн бүс нутгийн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлагуудыг хамарсан Зөвлөлдөх уулзалтад оролцов. Ийм зөвлөлдөх уулзалт хоёр долоо хоногийн өмнө Гурвантэс суманд болсон байна.
Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах, орон нутагтай хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэн мэдээлэл солилцож, тодорхой ойлголцолд хүрсэн уг уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд оролцжээ.
Дэд сайд “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцсоны зэрэгцээ Ханбогд-Оюутолгой чиглэлийн 35 км хатуу хучилттай автозамын нээлтэд оролцсон байна.