Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ буурав

Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ буурсан байна. Тодруулбал, нэг тонн төмрийн хүдрийн үнэ 1,7%-иар буурч 399 юаньд хүрсэн нь энэ оны долдугаар сарын 27-нд бүртгэгдсэн хамгийн доод үнэтэй тэнцжээ. Тус улсын далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 2%-иар буурч, 103.75 сая тоннд хүрсэн аж.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 423 юань буюу 63 ам.доллараар худалдагдаж байжээ. Тянжины боомт дээр төмрийн 62%-ийн агуулгатай хүдрийн үнэ 58.80 ам.доллар байв.

10 дугаар сарын 1-нд тохиох БНХАУ тунхагласны баярын дараагаар тус улсын далайн боотууд дахь төмрийн хүдрийн нөөц болон үнэ нэмэгдэнэ гэж Хятадын шинжээчид таамаглаж байна.

Харин Бразилийн Vale компанийн Олон улсын худалдаа хариуцсан захирал асан Майкл Цугийн үзэж буйгаар 2016 оныг дуустал төмрийн хүдрийн ханш 50-60 ам.долларт хэлбэлзэх гэнэ.
 
Э.Од