Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Халз мэтгэлцээн алтны үнэд нөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын телевизийн анхны мэтгэлцээн дэлхийн зах зээл дэх алтны үнэ буурахад нөлөөлжээ. Тодруулбал, даваа гаригт Нью Йоркийн COMEX металын бирж дээр 1 унц алтны үнэ 0,34%-иар буурч, 1337.2 ам.долларт хүрсэн аж.

Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Дональд Трамп ялна гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолоос үүдэн эрсдэл багатай хувьцааны эрэлт нэмэгдсэн нь алтны үнэ буурахад нөлөөлжээ. Гэвч мэтгэлцээний үр дүн Хиллари Клинтоны талд гарсан билээ. Хэрэв ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох хоёр дахь удаагийн мэтгэлцээнээр Дональд Трамп үзэгчдээс ихэнх саналыг авч чадвал дэлхийн зах зээл дээр алтны үнэ 2013 оноос хойш анх удаа 1400 ам.доллар хүрнэ гэж Citigroup банкны шинжээчид таамаглаж буй.

Өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээл дэх алтны үнэ 1380 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн дээд үзүүлэлт юм. Он гарснаас хойш алтны үнэ нийт 26%-иар буурчээ.

Э.Од