ОПЕК-ийн гишүүн орнууд Алжир дахь уулзалтаараа газрын тосны олборлолтыг хэмжээг хязгаарлах нэгдсэн шийдэлд хүрлээ. Энэхүү шийдвэрээр ОПЕК газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 33,24 сая тонн баррель байсныг бууруулж 32,5 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар тогтсон байна. 2008 оноос хойш анх удаа тус орнууд газрын тосны олборлолтоо хязгаарлах шийдэлд хүрч байгаа юм.
Ирэх 11 дүгээр сарын уулзалтаар гишүүн орон бүрийн газрын тосны олборлолтын хэмжээг хязгаарт багтаан тодорхой заахаар төлөвлөжээ. Өнөөгийн байдлаар Саудын Араб нь ОПЕК-ийн орнуудаас хамгийн том олборлогч улс бөгөөд дангаар өдөрт 10,7 сая тонн баррель газрын тос олборлож буй. Хэрэв Иран улс одоогийн 3,6-3,7 сая тонныг 4 сая болгож нэмэгдүүлэхээс татгалзах юм бол Саудын Араб олборлолтын хэмжээгээ 10,2 сая тонн болгож бууруулахад бэлэн гэдгээ Алжир дахь уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
ОПЕК-ийн гишүүн орнуудын нэгдсэн шийдвэрийн дараагаар олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдэж Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 5%-иар өсч 48.88 ам.долларт хүрэв.
Хэрэв Алжирт ОПЕК-ийн орнууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй бол дэлхийн зах зээл дээр газрын тосны 1 баррелийн үнэ 30 ам.доллар хүртэл буурах магадлалтай байлаа гэж Алжирын Газрын тосны худалдааны сайд Нуддедин Бутерфа онцолжээ.
Э.Од