Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогдов

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогджээ. Тус компанийн ТУЗ-ийн хурал яг одоо болж байгаа бөгөөд хурлаар уг шийдвэрийг гаргасан байна. Өмнөх захирал Б.Бямбасайхан энэ сарын эхээр Гүйцэтгэх захирлын ажлаа өгөхөө мэдэгдээд байсан билээ. Түүний оронд томилогдох хүсэлтэй хүмүүсийн нэрс ар араасаа хөвөрч байсан ч ийнхүү Ц.Түмэнцогт томилогджээ.

Ц.Түмэнцогт нь АНУ-ын алдарт “Женерал Электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр 5 жил ажиллаж байгаа, Монголын бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Өнгөрсөн 6 дугаар сард “Эрдэнэс Монгол” компани “Женерал Электрик” компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.

С.Болд-Эрдэнэ


  • Зочин (103.212.116.131)
    БАЯР ХҮРГЬЕ
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Мөөгий (59.153.115.98)
    Мундаг залуу
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Generel Electric жинхэнэ ХУЛГАЙЧ компани. Монголд (139.5.219.188)
    Generel Electric жинхэнэ ХУЛГАЙЧ компани Монголд ямар ч ажил хийдгүй Төлөөлөгч гээд ганц Эдийн Засгийн Алуурчин нөхрийг тавьсан нь энэ Түмэнцөгт гэх ***** шүүү дээ Энэ нөхөр нь Монголд байдаггүй юу ч хидэггүй эсвэл баахан технөлөгийн гологдлуудаа асар өндөр үнээр шахдаг ГАДНЫ компанин төлөөлөл гэнэ ээээ МАН ёстой Эдийн засгийн Алуурхцин юмаа
    2016 оны 09 сарын 29 | Хариулах