Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Olympic Dam гүний уурхайн үйлдвэрлэлийг түр зогсоов


Дэлхийн уул уурхайн “акул” ВHP Billiton нь байгалийн аюулт үзэгдлийн улмаас Өмнөд Австрали дахь  Оlуmpic Dam гүний уурхайн  зэсийн хүдрийн үйлдвэрлэлээ түр зогсоожээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дахь “байгалийн хамгийн хор уршигтай үзэгдэл” хэмээн нэрлэгдээд байгаа хүчтэй шуурга, борооны улмаас тус уурхайн цахилгаан дамжуулах шугамуудын үйл ажиллагаа доголдсон аж. Энэ нөхцөл байдалтай уялдуулан ВHP Billiton  тус улсдаа  хамгийн томд орох гүний уурхайг  түр зогсоох шийдвэр гаргасан тухай www.mining.com мэдээлэв.

Одоогоор Мельбурний зүгээс уурхайн үйл ажиллагааг хэдийд сэргээх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Оlуmpic Dam гүний уурхай нь 2016 оны дүнгээр 203 мянган тонн зэс үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь тус уурхайн нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзлэж байна.

Урьдчилан таамагласнаар тус уурхай нь үйлдвэрлэлийн хэмжээгээ  ойрын таван жилд 230 мянган тонн,  2025 онд ойролцоогоор 450 мянган тонн хүргэхээр тооцоолжээ. 2016 он гэхэд  125 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа   Oz Minerals"  уурхайн цахилгаан хангамжийн үйл ажиллагаа  байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас  доголдсон  тухай Reuters агентлаг мөн  мэдээлэлдээ онцолжээ.


Г.Идэр