Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Айвенхоу Майнз” компани зэсийн шинэ ордын нөөцөө зарлана

Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “Zijin Mining” компаниуд хамтран Конго улс дахь зэсийн “Камоа” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Камоа орд нь 2.67%-ийн зэсийн агуулга бүхий 739 сая тонн хүдэр, 1.96%-ийн зэсийн агуулга бүхий 227 сая тонн хүдрийн нөөцтэй. Энэ оны нэгдүгээр сард төслийн 400 ам дөрвөлжин км талбайд агууламж сайтай зэсийн хүдрийн нөөц илэрсэн тухай мэдэгдэж байсан юм. Какула хэмээн нэрийдээд буй шинэ талбайн нөөц болон хүдрийн агууламжийн чанарыг тогтоох судалгааны ажил одоогоор хийгдэж байна. Судалгааны ажлын хүрээнд 2016 онд тус орд газарт 16 цооног өрөмдөж хүдрийн дээж гарган авчээ. Геологийн судалгааны эхний үр дүнгээр хүдэр дэх зэсийн агууламж нь дунджаар 1-3%-тай байх магадлалтай аж. Ордын нөөцийн хэмжээ болон хүдрийн агууламжийн чанарын талаарх судалгааны эхний үр дүнг энэ сард олон нийтэд албан ёсоор мэдээллэхээр төлөвлөжээ.

“Камоа” ордын төслийн хувьд 2008 оноос Канадын “Айвенхоу Майнз”, Хятадын “Zijin Mining” компаниуд хамтран хэрэгжүүлж байна. 2015 оны тавдугаар сард Хятадын тал уг төслийн 49.5%-ийг 412 сая ам.доллараар худалдан авах гэрээг “Айвенхоу Майнз” компанитай байгуулсан юм.

“Zijin Mining” компанийн хувьд алт олборлолтын хэмжээгээр Хятад улсдаа нэгдүгээрт, зэс олборлолтоор гуравдугаарт ордог. Тус компани нь Монгол, Тажикстан, Өмнөд Солонгос, Орос, Тайланд болон Перуд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй. 2015 оны гуравдугаар сард “Айвенхоу Майнз” компанийн 9.9%-ийг 82 сая ам.доллараар худалдан авсан юм. “Айвенхоу Майнз” өнөөгийн байдлаар зэсийн Камоа ордоос гадна зэс-цайрын Кипуши болон цагаан алт, алт, зэс, хөнгөн цагааны Платриф ордын 64%-ийг эзэмшиж байна.

Э.Од