Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол, Японы улсын худалдаа, хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдсан байна. Тус форумаар “Энержи Ресурс” компани Японы “Сумитомо” корпорацтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Баримт бичигт “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг баяжуулан Японы зах зээлд нийлүүлэхээр тусгасан байна.
Ингэснээр Монголын нүүрсийг экспортлох шинэ зах зээл нээгдэх боломж бүрдэж байгаа юм. Япон улсын хувьд Монголын нүүрсний импортлох сонирхолтойгоо эртнээс илэрхийлж ирсэн бөгөөд өнөөг хүртэл бодит хэрэгжиж чадахгүй байгаа гол асуудал, бэрхшээл нь дэд бүтэц, зам тээвэр хангалттай хөгжөөгүйтэй холбоотой.