Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллээр Худалдаа хөгжлийн банк болон “Туркойз Хилл Ресурс” компани Монголын нүүрсний компаниуд дахь эзэмшлийн хувиа бууруулсан талаар Cover Mongolia компани мэдээлэв.
Худалдаа хөгжлийн банк Mongolian Mining Corporation-ийн 5.02 хувь буюу 465.2 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Тэгвэл 10 дугаар сарын 7-нд 3 сая 532 мянган ширхэг хувьцаагаа бирж дээр нэгжийг нь 0.365 хонконг доллараар зарсан байна. Борлуулсан хувьцааны үнийн дүн нь 1 сая 289 мянган хонконг доллар буюу 166.3 мянган ам.доллар болжээ. Ингэснээр Худалдаа хөгжлийн банкны ММС дэх хувьцааны эзэмшил буурч, 4.92 хувь болжээ.
Үүнээс гадна “Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби Ресурс”-д эзэмшдэг хувьцаанаасаа бирж дээр зарсан байна. “Туркойз Хилл Ресурс” коксжих нүүрсний “Саусгоби Ресурс” компани дахь эзэмшлээ бууруулсаар 6.65 хувийн хувьцаа эзэмшдэг болсон бол 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаанаасаа зарж, эзэмшлээ 4.9 хувь болгож бууруулжээ. Нийт 17.1 сая ширхэг хувьцаанаасаа 4.5 сая ширхэгийг нэгжийг нь 2.118 хонконг долларын дундаж үнээр заржээ. “Туркойз Хилл”-ийн зарсан хувьцааны үнийн дүн 9.5 сая хонконг доллар буюу 1.2 сая ам.доллар болсон байна.
С.Болд-Эрдэнэ