Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Vale” компанийн S11D төслийн олборлолт эхэллээ

Бразилийн Байгаль орчин хамгаалах агентлагаас тус улсын Пара мужид төмрийн хүдрийн S11D орд газарт олборлолт явуулах 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг “Vale” компанид олгосон байна. Энэ дагуу ”Vale” компани нь арванхоёрдугаар сарын 17-нд албан ёсоор уурхайн олборлолтоо эхлүүллээ. Ордын ашиглалтыг 30 жилээр тооцож буй. 

Тус компани нь 10 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй эл ордод түшиглэн дэлхийд томоохон тооцогдох S11D төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн уурхайгаас төмрийн 66%-ийн агууламжтай хүдэр олборлоно. Экспортыг 2017 оны нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн хугацаанд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажээ. Энэхүү үйлдвэр нь жилд 90 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Vale” компанийн энэхүү төсөл нь 14,3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй. Үүнээс төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 6,4 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Түүнчлэн, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох зорилгоор уурхайгаас Сан-Луис боомт хүртэл төмөр зам байгуулахад 7,9 тэрбум ам.долларыг зориулсан байна.