Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Роснефть”-ийн 19,5%-ийг Сингапурын компани удирдана

Оросын төрийн өмчит “Роснефть” компанийн 19,5%-ийг Катарын  хөрөнгө оруулалтын “Qatar Investment Authority” сан болон Швейцарийн “Glencore” компани багтсан консорциум хувьчлах хэлэлцээрийг өнгөрөгч оны 12 дугаар сард Оросын Засгийн газар үзэглэсэн билээ. Тус консорциумтай холбоотой “QHG Shares” компани “Роснефть”-ийн 19,5%-ийг удирдах эрхийг авсан тухай баримтыг Аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн нээлттэй төв нийтэлсэн байна.

Мэдээллийн дагуу “QHG Shares” нь Оросын газрын тосны магнат компанийн 19.5%-ийг удирдах эрхийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд авчээ. Эрхийг албан ёсоор авахаас 7 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 8-нд Сингапурт бүртгэгдсэн байна. “QHG Shares” нь “Qatar Investment Authority” сан болон Швейцарийн “Glencore”-ийн хамтран байгуулсан “QHG Investment” компанийн мэдэлд багтаж буй.

Хувьчлалын хэлэлцээрийг дуусгавар болгохын зэрэгцээ “Роснефть” нь шинэ хувьцаа эзэмшигчтэй газрын тос нийлүүлэх томоохон гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр жилд 4,5-11 сая тонн хүртэлх газрын  тосыг таван жилийн хугацаатай нийлүүлэх аж. Гэрээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байна.

Э.Од