Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын нүүрсний олборлолт, экспорт нэмэгдэв

ОХУ-ын Эрчим хүчний яам тус улс өнгөрсөн онд 384 сая тонн нүүрс олборлож, өмнөх 2015 оныхоос 3.27%-иар дээгүүр үзүүлэлттэй ажилласан тухай мэдээллээ.

Оросын хэмжээнд 2016 онд 164 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийнхээсээ 8.03%-иар өсчээ. 2015 онд ОХУ 371.67 сая тонн нүүрс олборлож, 151.42 сая тонн нүүрс экспортолж байв. 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар тус улсын нүүрсний олборлолт 35.15 сая тоннд хүрсэн нь биет хэмжээний хувьд өмнөх сарынхаасаа 3.8%-иар их дүн боловч 2015 оны сүүл сарынхаас 0.91%-иар бага дүн болж байна. Харин нүүрсний экспорт нь өнгөрсөн 12 дугаар сард 14.24 сая тоннд хүрсэн нь 11 дүгээр сарынхаас 0.78%, өмнөх оны мөн үеийнхээс 11.34%-иар дээшилсэн байна. 


А.Хулангоо